Төрийн тэргүүний гарт өөрийнх нь ирээдүй бий

Эрх баригч нам улстөрийн хариуцлага, соёл гээчгүй болж, эрх мэдэл албан тушаалд шунасан, хоргодсон ноёдоор дүүрсэн байх нь харамсалтай. Д.Сумъяабазар гэхэд л хариуцлага хүлээн хотын захирагчаас чөлөөлөгдсөн ч нийслэлийн намын хорооны дарга хэвээр үлдсэн. Элдэв асуудалтай нэр холбогдсон нөхдөөр чигээ заалган, дарга-аа хэмээн хүлээн зөвшөөрч суудаг тус намын гишүүд ч хөөрхийлөлттэй. Бусад улс орны устгах аргаа олж ядсан төмрийн хогийг шинэ автобус хэмээн монгол түмнээ хуурч бөмбөрцгийн шившиг болж яваа “Цавчаа ногоо”-ны дуулианы үеэр Л.Оюун-Эрдэнэ Д.Сумъяабазарыг ажлаа өгөхийг шахаж, нөгөөх нь Нийслэлийн намын хорооны даргын суудалтайгаа үлдэх тохирооны эцэст хотын даргаас буусан гэх улстөрийн жиг жуг бий. МАН-д албан тушаалын … Continue reading Төрийн тэргүүний гарт өөрийнх нь ирээдүй бий